УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг намжмал болсон ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Энэ асуудлын хүрээнд Ч.Саранзаяа болон түүний дүү нар энэ сарын эхээр нотлох баримт гэх цагаан хэрэгслийн болон дотуур хувцасны тайрдасыг гаргаж өгсөн аж. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга цус, шүлсний дээж өгч ДНК-гаа шинжлүүлсэн байна. Ингээд шинжилгээний хариугаар Ч.Саранзаяагийн дүүгээс авсан болон гишүүний шинжилгээ хоёр хоорондоо 100 хувь таарчээ. Энэ талаар өчигдөр Ч.Саранзаяа мэдэгдлээ. Тэдний өмгөөлөгч өчигдөр шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжилгээний дүгнэлттэй танилцсан гэнэ. Шинжилгээний дүгнэлтийг шүүх эмнэлгийнхнээс гадна доктор, профессор зэрэг хүмүүсийг байлцуулан гаргасан аж.
Ч.Саранзаяа энэ талаар \”Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд \”үнэн\” ялж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр.
ДНК шинжилгээ УИХ гишүүн Гантулгынх гэдэг нь 100% тогтоогдсон. Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. Өмгөөлөгч нартаа баярлалаа. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн нь тогтоогдоод, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж, гүтгэж байсан Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ.
Хууль хяналтынхан, эрх мэдэлтнүүд нэг л юмнаас айдаг. Ард түмнээс. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Олон түмэн мэдэх эрхтэй. Энэ ганц гишүүн, ганц миний дүүгийн хэрэг биш. Өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна. ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ҮНЭН ЯЛНА.\” гэлээ.