АНУ-ын Флорида муж улсад 19 настай сурагч энгийн иргэд рүү гал нээсний улмаас 20-50 хүн шархдаж, 17 хүн нас барсан хэрэг гарчээ. Энэхүү хэрэг тус мужийн Парклэнд хотын \”Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд болсон байна. Уг хэргийг үйлдсэн сэжигтнийг Николас Круз гэдэг бөгөөд тэрбээр өмнө нь дүрэм журам зөрчиж байснаас үүдэн сургуулиасаа хөөгдөж байсан этгээд ажээ. Өдгөө түүнийг цагдаа нар баривчлан саатуулаад байгаа юм байна. Тус мужийн орон нутгийн цагдаагийн ажилтан Бровард Скотт Исраэл энэ талаар хэлэхдээ \”сургууль дотор 12, сургуулийн байрны хажууд 2, гудамжинд 3, эмнэлэгт 2 хүн нас барсан. тэдний дунд сурагчид байна” гэж хэлсэн байна. Тус хотын сургуульд ойролцоогоор 3 мянган хүүхэд сурдаг бөгөөд одоогоор бүх хүүхдийг сургуулиас нүүлгэн шилжүүлж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болсон явдалд гүнээ харамсан гашуудаж байгаагаа илэрхийлжээ.
Ж.Батдорж