Тэмээгээр аялагч бүсгүй Н.Байгалмаагийн Лондон хүрэх аялал амжилттай үргэлжилж байна. Тэрээр
өчигдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Шарга сумаас 10км яваад буудаллажээ. Говь-Алтай аймгийн Шарга сум нь аймгийн төвөөс баруун тийш 89 км зайтай бөгөөд далайн түвшнээс дээш 950-1200 метрт өргөгдсөн газар нутагтай юм.
Ерөнхийдөө Говь-Алтайд наймдугаар сард уулаараа цас ордог газар. Тэгвэл ийм хүйтэн жаврыг туулан эмэгтэй хүн тэмээгээр аялна гэдэг тийм ч амар даваа биш ээ. Тэр их хүйтнийг тэвчин яваа дайчин энэ бүсгүйн эсрэг сэтгэгдэл түүнийг улам ч хурцалж, харин дэмжигч олноос сэтгэлийн тэнхээг авч, итгэлийг нь үүрч явсаар хилийн баганад өдөр өдрөөр ойртсоор байна.
Тэрээр “…хэцүү
хүнд зүйл тоо томшгүй олон байгаа …Би зүгээр л муу
байгаагаа харуулахыг хүссэнгүй, дээр нь ярих
цаг болоогүй байна. Үнэхээр ядарч байгаа, гэхдээ даваад гарна.” гэж байна.
Я.Хулан