Монголын
жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гурван тамирчин Арабын
Эмират улсын нэрийн өмнөөс барилдахаар болжээ. Тодруулбал, 66кг-д дэлхийн
чансааны нэгд эрэмбэлэгддэг байсан Д.Төмөрхүлэг, 81кг Н.Давгасүрэн,
100+ жингийн Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээр барилдхаар болсон
байна. Одоогоор эдгээр тамирчид гэрээний нөхцөлөө хараахан эцэслэн шийдвэрлээгүй байгаа
бөгөөд спорт сонирхогчдын харж буйгаар хэрвээ гэрээ амжилттай хэрэгжвэл тамирчид
ирэх сард болох тэмцээнүүдэд тус улсын нэрийн өмнөөс оролцох юм
байна. Харин гэрээ шийдвэрлэх хугацаа сунжирвал тавдугаар сард болох
тэмцээнээс эхлэн Арабын Нэгдсэн Эмират улсын нэр дээр барилдах аж. Арабын нэгдсэн Эмират улсын шигшээ багийн дундаж үнэлгээтэй тамирчны жилийн цалин 102558 араб дирхам буюу 68 орчим сая төгрөгийн цалин авдаг байна. Түүнчлэн олимпийн медаль авсан тамирчиддаа 100-250 мянган долларын нэмэгдэл цалин олгодог ажээ.
Ж.Бат