Өнгөрөгч
Ням гаригт цаг агаарын таагүй байдлаас болоод осолдсон Ираны зорчигч тээврийн
онгоцыг эрэн хайх ажлыг аврагчид үргэлжлүүлж байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж
буйгаар осол болсон газрыг олж тогтоосон гэж байгаа боловч авиа компанийн
ажилтан үүнийг бүрэн батлагдаагүй байгаа гэжээ. Aseman агаарын тээврийн
компанийн онгоц нь Загрос ууланд осолдсон бөгөөд онгоцонд явсан 66 хүн бүгд
амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Уулын энэ хэсэгт нохойтой
болон дронтой олон зуун уулчид хүрэх гэж оролддог ажээ.
Цаг
агаарын байдал таагүй байгаагаас аврагчид ослын газарт эрэл хайгуул хийхэд
хүндрэлтэй байгаа гэнэ. Өтгөн манан, хүчтэй салхины улмаас нисдэг тэрэгнүүд хайгуулыг
үргэлжлүүлж чадалгүй, газардсан байна. ATR 72-500 хос хөдөлгүүрт
турбопроп онгоц нь Тегеранаас Ясуй хот руу зорчиж байжээ. Тус EP3704 нислэг нь
Тегеранаас Ням гаригийн 04 цаг 30 минутад хөдөлснөөсөө хойш очих газраасаа 22
км-ийн зайд явж байхдаа осолджээ. Одоогоор ослын шалтгааны талаар албаны эх
сурвалжууд тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаа аж.
Б.Болормаа