Орчин үеийн хүн бүрийн
хамгийн дотны \”анд\” болсон гар утас хамгийн их бохир дагуулж байдаг
нь нууц биш. Тэгвэл гар утсаа хэрхэн цэвэрлэх вэ?
Гар утсыг нойтон
цаасаар цэвэрлэх нь ямар ч үр дүнд хүрэхгүй. Тэр ч бүү хэл дэлгэцийг тань зурж,
бүр эвдэх аюултай байдаг гэнэ. Танд гар утсаа хэрэглэх супер аргаас зааж өгье.
Савтай ус
70% этилийн спирт
Нэг жижиг цацлага
Нүдний шилний алчуур
Хийх арга
Эхлээд бэлдсэн усаа
цацлагныхаа талаар хийнэ. Үүний дараа этилийн спиртээ цацлагаа дүүртэл хийнэ.
Улмаар цацлага саваа дүүрсний дараа сайтар сэгсэрч, холино. Ингэж бэлтгэсэн
цацлагаа нүдний шил арчдаг жижиг алчуураар (мөн бусад ийм төрлийн алчуур) гар
утсаа цэвэрлэх хэрэгтэй гэнэ.
Гэхдээ та гар утсаа
долоо хоногт нэг удаа цэвэрлэхэд л хангалттай. Өдөр бүр ингэж арчиж, зүлгэх нь
цэвэрхэн байлгах хэдий ч таны утсыг гэмтээх аюултай юм.
Ж.Бат