Сар шинийн баярын өдрүүдэд томоохон худалдааны төв, захууд амардаг. Харин баяр дуусахад цагийн хуваарийн дагуу ажил нь эхэлдэг. Энэ тухай мэдээллийг хүргэе. \”Нарантуул”, \”Дүнжингарав” худалдааны төвүүд энэ сарын 23-ныг хүртэл амарч, 24-нөөс ердийн хуваарийн дагуу ажиллах юм байна. \”Баянзүрх” зах өчигдрөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин \”Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 22-ныг дуустал амарч, 23-наас ажиллаж эхлэх аж. \”Мишээл экспо\”, \”Хархорин”, \”Барс”, худалдааны төвүүд, \”Да хүрээ трейд” техникийн зах энэ сарын 20–ноос ажиллах юм байна.