Нийслэлийн
ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг энэ жил дахин
зохион байгуулжээ.Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна. Тиймээс энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны 2 цэгт 20 боодол өвс тэжээл аваачиж тавьжээ.