БНСУ-ын Пёнчан хотод 23
дахь удаагийн өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-ны өдрүүдэд болж байна. Энэ
удаагийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд 306 цогц медалийн
төлөө өрсөлдөж байгаа юм. Өчигдрийн байдлаар 61 багц медалийн эзэд тодорсон
бөгөөд Норвеги, Германы баг тус тус есөн алтан медаль хүртсэн амжилттайгаар
тэргүүлж байна. Харин удаах байруудад Нидерланд, Канад, АНУ, Шведийн баг
бичигдэж буй юм.Наадмыг зохион байгуулагч БНСУ 3 алт,
2 хүрэл медаль авсан амжилтаар жагсаалтын IX байрт байгаа бол Япон улс 1 алт, 5
мөнгө, 3 хүрэл медальтай X байрт бичигдэж байна.
Норвегичууд Гүйлтийн цанын төрлөөс таван алтан медаль, нийт
11 медаль авч чадсан. Мөн тэд цанын харайлт, сноубордоос алттай буцаж
байгаагаараа цасны орон гэдгээ харуулж буй юм. Ингэснээр Норвегичуудтэмцээний
өмнө тавьсан 30 медаль хүртэх зорилгодоо хүрэх нь бараг л ойлгомжтой болж байна.