Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд
цасны баяраа хийдэг уламжлалтай. \”Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд
зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн
\”Цасны баяр” энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм.
\”Мөнгөн
Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн
\”Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Хурлаар \”Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хөтөлбөрүүд,
нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэв. Тус цасны баярт нийслэлийн есөн дүүрэг,
нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид
оролцох юм.
Хурлын
үеэр нийслэлийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаа Цасны баярт
оролцож байгаа нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг нийтийн
тээврээр үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн цасны баяраар зохиогдох уралдаан,
тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр
эзлүүлнэ гэдгээ анхааруулж байв.
ЦУОШГ-аас
өгсөн мэдээгээр энэ сарын 24-ний бямба гарагт -6 хэмийн хүйтэн байх аж. Мөн
Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх
зогсоолоос иргэдэд үндсэн тарифаараа үйлчлэх юм. Хотын удирдллагууд нийслэлийн
нийт иргэдээ \”Цасны баяр”-т өргөнөөр оролцохыг уриаллаагэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.