БНСУ-д байгаа 400 орчим Монгол иргэн олимпын цанын талбайд хөгжөөн
дэмжигчээр иржээ. Монгол түмний их баяр, сар шинийн баяртай зэрэгцэн уралдаанаа хийсэн Олимпийн наадамд Монголынхоо тамирчдыг дэмжихээр БНСУ-ын өнцөг булан бүрээс зуу, зуун Монголчууд хүрэлцэн ирсэн байлаа. Алпенсиагийн цанын талбайг Монголчууд бүрхэж, \”Халуун Элгэн Нутаг” дууг уухай түрэн дуулж байсан нь сэтгэл хөдөлгөм бахархалтай мөч байв.
\”Бид Олимпийн наадамд эрхээ аван ирсэн тамирчдаа чадлаараа дэмжиж, тэдэнд баяр хүргэхийг л хүссэн” хэмээн Инчёноос ирсэн Чимгээ ярив. Тэрээр тэмцээний дараа тамирчинтай авахуулсан \”сельфи\” зургаа аль хэдийн фэйсбүүктээ оруулчихсан тухайгаа ихэд баярлан үзүүлсэн юм.
БНСУ-д Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван тэргүүтэй хүндэт зочид Пёнчанд хүрэлцэн ирж, тамирчдаа дэмжсэн байна.\”Олимпийн тэнгэрт Монгол Улсын далбааг мандуулж, элэг нэгтнүүдээ баярлуулах нь юунаас ч илүү чухал” хэмээн Сөүлээс тэмцээний өглөө ирсэн Б.Очироо хэлсэн бөгөөд энэ удаагийн өвлийн олимпод нийт 400 орчим Монгол зохион байгуулалтад орон, нэгдсэн журмаар хүрэлцэн ирж үзсэн нь энэ ажээ.
Эх сурвалж: МҮОХ