Шинэлэг, уяан хатан дэлгэцийг биеийн аль нэг хэсэгт наан
тогтоож гэртээ мартах эсвэл гээж хаяах эрсдэлгүйгээр хэрэглэж болох гэнэ. Энэ
нээлтийг Токиогийн Их сургуулийн
эрдэмтэн, судлаачид хийсэн бөгөөд NHK телевизийн гаргасан мэдээллийг иш татан RGнийтэлжээ. Дэлгэц маш нимгэн, түүний зузаан ердөө л нэг миллиметр бөгөөд бичил
свопын диодууд дээр ажилладаг бөгөөд зургаагаас арван сантиметр эмнэлгийн
гипистэй төстэй юм.
Хэдийгээр жижигхэн хэмжээтэй ч дэлгэц
мэдээллийг унших боломжийг олгож тэр ч бүү хэл зураг болоод видео бичлэг
үзэхээс гадна цахилгаан кардиограммыг уншина.Ийм дэлгэц нь хүнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй бөгөөд хүн гадны ямарч
мэдрэмжийг мэдрэхгүй юм. Түүнийг биеийн альч хэсэгт тогтоож болно, жишээ нь алганы хонхорхойд
эсвэл бугалганд цагны оронд ч наан тогтоож болно. Ийм шинэ дэлгэцийг их хэмжээгээр
үйлдвэрлэхэд хүндрэлгүй тэгээд ч ийм дэлгэц ашгиласнаар нас харгалзахгүйгээр
хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүү ойр хэрэгцээтэй болж мэдээлэл авах боломж
улам дөхөм, хүртээмжтэй болно гэж эрдэмтэд үзэцгээж байна.
Ц.Пүрэвдорж