Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны \”Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 6. Буд гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бич өдөр.
Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.
.