Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн
хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ.\”Эрдэнэт үйлдвэр” ХХК, \”Монголросцветмет” ХХК-ийн талаар
авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын
10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж
тэд үзжээ.
Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан
хэлэлцэхҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 2 дугаар
сарын 28-ны өдрийн 9.30 цагаас нээлттэй хийхээр товлоод байна гэж Үндсэн
хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.