Швейцарын цанчин Миши Гассерын эцэг 2018 оны Олимпийн наадамд оролцсон хүүгээ дэмжихийн тулд бараг 17 мянган км замыг дугуйгаар туулсан талаар MSN мэдээллээ. 55 настай Гвидоба түүний эхнэр Рита Руттиман нар өөрсдийн домогт аяллаа 2017 оны хоёрдугаар сарын 2-нд Швейцараас эхлэн Өмнөд Солонгосын Пхенчёнд дуусгасан бөгөөд Гассерийн эхний ээлж эхлэхээс долоо хоногийн нөөцтэйгээр ирцгээсэн байна. Өнгөрсөн жил Гвидоба Рита нар 20 орноор дамжин Швейцар, Итали, Хорват, Черногор, Коссова, Серби, Болгар, Турк, Гүрж, Армен, Иран, Азербайжан, Узбекистан, Тажикстан, Киргизстан, Тайланд, Лаос, Камбожмөн Өмнөд Солонгост хүрчээ. Тэд замын сүлжээ дутмагаас болж хоёр удаа онгоцоор нисжээ (Хойд Солонгосоор болон Хятадаар дайран өнгөрөх зөвшөөрөл өгөөгүй байна).
Ц.Пүрэвдорж