Засгийн газраас жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх
хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг
сар бүр 50 мянга төгрөг байхаар тогтоож, угжурам энэ оны нэгдүгээр
сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд байгаа билээ.
Тэгвэл эдгээр болон бусад халамжийн мөнгө өчигдрөөс иргэдийн
дансанд орж эхэлжээ. Хүүхдийн мөнгийг 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 13 тэрбум
төгрөг олгож байгаа. Харин
\”Цалинтай ээж\” хөтөлбөрийн хүрээнд сар болгон 135 мянга орчим хүн
хамрагдах тооцоог гаргасан байдаг. Хоёрдугаар сард хэчнээн хүн уг хөтөлбөрт
хамрагдсан талаарх тоо энэ сарын сүүлээр гарах юм байна.