Хятадын өөрсдийн бүтээсэн сөнөөгч-үл үзэгдэгч «Цзянь-20» (J-20) тус орны Цэргийн-нисэх хүчний салбарт байлдааны жижүүрлэлтээ хүлээн авлаа гэж ХАЧХ-ний ЦНХ албан ёсны төлөөлөгч Шэнь Жиньхэ мэдээллээ. Түүний хэлсэнээр байлдааны чадвараа нэмэгдүүлэхэд сөнөөгч «Цзянь-20»-ийн хувьд чухал алхам болжээ.
Хятадын өөрсдийн бүтээсэн үл үзэгдэгч-онгоц J-20
Сөнөөгч «Цзянь-20» 2011.01.20-оос байлдааны салбарт орж ирснээр ЦНХ нисгэгчдийг бэлтгэх ажиллагаа тогтмолжиж ирсэнийг Шэнь Жиньхэ мэдэгдлээ. Түүний хэлсэнээр сөнөөгч «Цзянь-20» «Ред Суорд— 2017» (Red Sword,\”Улаан сэлэм”) хээрийн сургуульд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэргийн нисэх хүчний шинэ төрлийн байлдааны чадамжыг бэхжүүлэх суурь болжээ.
\”Сөнөөгч-үл үзэгдэгч J-20 нь Цэргийн- нисэх хүчний байлдааны цогц чадамжыг бэхжүүлж, Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх болно”-гэж Шэнь Жиньхэ хэллээ.
Ц.Пүрэвдорж