Дэлхийн
мэргэжлийн спортын олон тамирчин нийгэм рүүгээ чиглэсэн сайн үйлсээрээ олон
нийтийн талархлыг хүлээсэн байдаг. Дуртай зүйлээ хийж олсон өндөр цалингаа тэд хандивын
үйл ажиллагаа, сайн үйлсэд зориулах нь элбэг. Боксын дэвжээн дээр хамаг
бүхнээрээ дэнчин тавин гардаг мэргэжлийн боксчид олон улсын томоохон тэмцээнд маш
их хэмжээнийг мөнгийг авч чадах эсэх хоёр сонголттой тулгардаг.Тэгвэл зууны
шилдэг тулааны ялагч болсон нэрт боксчин Манни Пэкиао өөрийн хожлын 100 сая
долларыг нэгэн гайхалтай үйлсэд зориулжээ. Тэрээр өөрийн төрөлх Филиппин
улсынхаа Сарангани мужид мянган айл өрхөд зориулан амины орон сууцны бүхэд
бүтэн хорооллыг бэлэглэсэн байна. Энэ тухайгаа, \”Би өөрийн амьдардаг мужийн
иргэдэд эдгээр байшинг үнэ төлбөргүй өгч, мянга гаруй айл өрхийг орон гэртэй
болгож байгаадаа маш их баяртай байна” хэмээн ярьсан байна.
Манни
Пэкиао дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Флойд Мейвезертэй тулалдсанаар түүний
орлого эрс нэмэгдсэн юм. Харин тэрээр өөрийн орлогын тодорхой хэсгийг нийгэмдээ
зориулах нь түүний үүрэг гэж үзжээ. Үүний үр дүнд өнөөдөр мянган айл өөрсдийн
гэсэн сууцтай болж, түүний сайхан сэтгэлд талархан амьдарч байна. Тэрээр боксын
тэмцээн дээр хүч чадалтай, түрэмгий нэгэн ч бусдын зүрх сэтгэлийг татаж чадсан
гайхалтай энэрэнгүй үйлстэн ажээ. Нэрт
боксчин залуу өөрийн зориг, хүч чадлыг танин нээж чадсан төрөлх нутагтаа,
алдрын түүх нь эхэлсэн энэ газартаа сайн сайхан үйл бүтээхийг хүссэн гэнэ. Энэ
бүх амжилтанд хүрэх замд нь хамт байсан хүмүүстээ тэрээр туслахыг хүсдэг бөгөөд
дээрх мянган айлын сууц цаашид хийх сайн дурын ажлынх нь зөвхөн эхлэл байх аж.
Б.Болормаа