Нээлтээ
хийсэн эхний долоо хоногтоо \”Black
Panther” кино ажиглагчдын таамаглаж байснаас хоёр дахин их орлогыг авчирч чадлаа. Анх
120 сая долларын орлого олно хэмээн таамаглаж байсан ч тус кино 242 сая
доллараар АНУ болон Канадын Box
Office-ийн жагсаалтад тэргүүлээд байна. Кино нээлтээ хийсэн долоо хоногтоо эхний дөрвөн
өдрийн турш хамгийн өндөр ашиг орлогыг цуглуулж чаджээ. Ингэснээр нээлтийн
дөрөв хоногийн амжилтаараа хоёрдугаарт бичигдэх аж. Нэгдүгээрт нь 288 сая
долларын орлогоороо \”Star
Wars: The Force Awakens”бичигддэг юм байна.
Түүнчлэн
зөвхөн Даваа гаригт олсон орлого нь 40.2 сая доллар олсноороо нэгдүгээрт орсон юм.
Мягмар гаригт тус киноны найруулагч Райн Күүглер бүтээлийг нь үзэж дэмжсэн үзэгчдэдээ
талархал илэрхийлжээ.
Хамгийн сонирхолтой нь АНУ-ын тэргүүн хатагтай асан
Мишель Обама киноны уран бүтээлчдэд баяр хүргэсэн байна. \”Marvel” комик номны
дүрд үндэслэн хийсэн \”Black
Panther” кинонд гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхээр зориулагдсан Төв Африк гаралтай нэгэн
удирдагчийн талаар өгүүлдэг аж.
Б.Болормаа