АСЕМ-ийн үеэр авсан 45 автобусыг ашиглахгүй жил гаруй хугацаанд зогсоосны эцэст нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлжээ. Ази-Европын улс орнуудын дээд хэмжээний уулзалтад ирсэн зочдод үйлчлэх зорилгоор авсан эдгээр автобусыг 5.5 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд эхний ээлжинд 10 гаруй автобусыг нийтийн тээвэрт явуулж эхлээд байгаа юм байна. Шинэ автобусуудыг улс нэг бүрийг нь дунджаар 200 сая төгрөгөөр худалдан борлуулахаар төлөвлөсөн ч нэгийг ч худалдаж чадаагүй байгаа аж.