АНУ-ын
ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Флоридагийн дунд сургуульд болсон зэвсэгт
халдлагаас амьд үлдсэн сурагчид, эцэг эх, багш нарын төлөөллийг Цагаан ордонд
хүлээн авч уулзжээ. Тэд энэ үеэр галт зэвсгийн хяналтыг чангатгах хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч Трампад уламжилжээ. Харин Трамп энэ үеэр нэгэн шинэ санал гаргасан нь дунд сургуулийн багш, ажилчдыг галт зэвсэгээр хангаж, ийм аллагыг бууруулж болох санал гаргасан байна . Саяхан энэ хоёрдугаар сарын 14-нд Флорида мужийн нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага гарч, 17 хүний амийг хороосон хэрэг гарсан юм. Ерөнхийлөгч Трамп \”Хэрвээ багш нар галт зэвсэгтэй байсан бол тэр халдлагыг түргэн зогсоож чадах байсан. Гэхдээ бид энэ саналыг нухацтай ярилцаж байж шийднэ” гэсэн бөгөөд \”Зэвсэгт халдлага дунджаар 3 минут орчим үргэлжилдэг, гэтэл цагдаа нар 5-8 минутын дараа ирдэг” гэж тэрхүү үндэслэлээ тайлбарлажээ. Ерөнхийлөгч Трамп сургууль дээр буутай \’\’хамгаалагч\’\’ байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм байна.