Пёнчаны өвлийн олимпын хаалтын ёслол энэ долоо хоногийн ням гаригт болно. Энэ ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп оролцох аж. Иванка Трамп хэлэхдээ \”АНУ-ыг төлөөлөн олимпын хаалтын ёслолд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. АНУ-ын тамирчид болон энэ олимпод амжилттай оролцсон бүх тамирчдад баяр хүргэж, тэдэнтэй хамт баярыг нь тэмдэглэх боллоо” гэжээ. Иванка Трамп энэ баасан гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй үдийн зоог барих бөгөөд түүнтэй хамт Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс оролцох аж.
Ж.Бат