Өмнөд Солонгосын Пёнчан хотод өнөөдөр болсон өвлийн олимпийн XXIII наадмын уулын цанын эмэгтэйчүүдийн хосолмол төрлийн уралдаанд Швейцарийн тамирчин Мишель Гизин алтан медаль хүртжээ. \”Ройтерс” агентлагийн мэдээлснээр, \”даунхилл” буюу уулын уруу хурдтай буух болон \”слалом” буюу уулын уруу туг сүлжиж буух гэсэн уулын цанын хоёр төрлийг хослуулсан уралдаанд Америкийн тамирчин Микаэла Шиффрин мөнгөн медаль хүртсэн бол Швейцарийн тамирчин Венди Холнер хүрэл медаль хүртсэн байна. М.Гизиний эгч Доминик дөрвөн жилийн өмнө Сочигийн өвлийн олимпийн даунхиллын төрөлд алтан медаль хүртэж байжээ.