Саяхан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдох материалыг нууцаас гаргах ажиллагаа явагдсан ч хэргийн дамжуулагч, захиалагч нарт хамаарч болох хавтаст хэргүүд хөшигний ард \”нууц\” хэвээр үлдсэн. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн зүгээс С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийнхэнд эрүү үүсгэн шалгах чиглэл өгсөн гэсэн мэдээлэл явж буй. Энэ мэдээлэл батлагдаагүй байгаа хэдий ч эх сурвалжууд шууд үгүйсгэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Сонирхолтой нь өнөөдөр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэл мэдээлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх юм байна.