Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа
хутгалж хөнөөсөн байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Эрүүгийн цагдаагийн
газрынхан болон цагдаагийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн шөнө хүч нэмэгдүүлэн
мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд өнөө өглөө Мөрдөн шалгах газрын алба хаагчид гэмт
этгээдийг дайчлан баривчилжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн албанаас дахин тодруулан
хүргэх болно.