ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-ны ням гарагт болно. Энэхүү сонгуульд хэн ялах магадлалтайг тандах зорилгоор ард түмний дунд санал асуулга явуулжээ. Судалгааны үр дүнд тус сонгуульд бие даан нэр дэвшиж буй Владимир Путиныг тус улсын ард иргэдийн 70 орчим хувийн дэмжиж байгаа нь тодорхой болсон байна. Санал асуулгад 7000 гаруй хүн оролцож ихэнх хувийн дэмжлэгийг Путин хүртсэн бол оролцогчдын 7.5 хувь нь Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар, энэ сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч В.Путин үнэмлэхүй ялалт байгуулах магадлал өндөр байна.
Ж.Бат