Сүүлийн
арван жилийн хугацаанд Их Британи улсыг орхин гарч буй Европын холбооны
орнуудын иргэдийн тоо дээд цэгтээ хүрсэн байна. Судалгааны дүнгээс харахад өнгөрөгч
есдүгээр сарыг хүртэлх арван жилийн дотор 13 мянган цагаач иргэн тус улсаас
гарчээ. Гэвч энэ
хугацаанд Европын холбоотон орнуудаас 220 мянган иргэн Их Британид цагаачлан
ирсэн тухай Үндэсний статистикийн газраас мэдэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийнхээс
47 мянгаар цөөн үзүүлэлт аж. Тус улсыг
орхин гарсан болон цагаачлан ирэгсдийн зөрүү нь сүүлийн таван жилийн
үзүүлэлтээр хамгийн багад тооцогдож байгаа буюу 90 мянгад хүрсэн байна. Түүнчлэн
Их Британид эргэн ирж байгаагаасаа илүү гадагш явж амьдарч буй иргэдийнх нь тоо
нэмэгджээ.
Мөн энэ
улсад ирж буй европчуудын цөөн хэсэг нь ажил хайх, эсвэл ажил төрөлтэй
холбоотой асуудлаар ирж суурьшиж байгаа аж. Олон улсын цагаачлалын албаны
тэргүүн Никола Вайт, \”БРЕКСИТ-ийн зүгээс иргэдийг Их Британид ирэх, явах
шийдвэрт нь нөлөө үзүүлж байж болох ч хүмүүсийн цагаачлах шийдвэрт маш олон
төрлийн хүчин зүйл нөлөөлж байна” хэмээн өгүүлсэн байна.Харин
эсрэгээрээ Европын холбооноос бусад орнуудаас шилжин ирэх цагаачдын тоо эрс
нэмэгдсэн нь 2014 оны эхээр Их Британийн хүн амын тоо өсч байсан үеийн түвшинд хүрсэн
байна гэжээ. Өнгөрөгч есдүгээр сар хүртэлх 12 сарын байдлаар Европын холбооны
гишүүн бус орны 285 мянган иргэн шилжин ирсэн бол явсан иргэдийн тоо 80 мянга
байжээ. Энэ хугацаанд цагаачилж ирэгсдийн цэвэр тоо ийнхүү 205 мянгад хүрсэн нь
сүүлийн зургаан жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Б.Болормаа