Саудын
Араб улс ирэх арван жилийн хугацаанд үзвэр үйлчилгээний салбарыг дэмжих
зорилгоор 64 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Үзвэр
үйлчилгээний хэрэг эрхлэх ерөнхий газрын мэдэгдсэнээр зөвхөн энэ онд л гэхэд алдарт
\”Maroon 5”, \”Cirque du Soleil” хамтлагуудын
тоглолт гэх мэтчилэн 5,000 арга хэмжээг төлөвлөсөн аж. Түүнчлэн тус улсын
дуурийн театрын анхны барилгыг Риадх хотноо эхлүүлсэн байна.
Энэхүү
хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь хоёр жилийн өмнө угсаа залгамжлах хунтайж
Мухаммед бин Сальманы баталсан \”Алсын хараа 2030” нэртэй нийгэм, эдийн засгийн
шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа аж. Тэрээр
эдийн засгаа төрөлжүүлэн олон хувилбараар хөгжүүлж, тус улсын санхүүгийн гол
хөшүүрэг болсон газрын тосны олборлолтоос хараат бус байж, соёл урлаг, үзвэр
үйлчилгээний салбарыг хөгжүүлэхээр шат дараалсан олон арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрөгч
12 дугаар сард засгийн газраас арилжааны кинонуудад хориг тавиад байсан билээ.
Үзвэр
үйлчилгээний хэрэг эрхлэх ерөнхий газрын дарга Ахмед бин Акил аль-Хатибийн
мэдэгдсэнчлэн 2018 оны сүүлч гэхэд 220 мянган хүнийг үзвэр үйлчилгээний салбарт
ажиллуулахаар тооцжээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 17 мянгаар нэмэгдэх
үзүүлэлт аж.
Б.Болормаа