Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.Пүрэвдорж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч А.Энхтүвшин нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан, Авлигатай тэмцэх газраас шалган, шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар \”Өнөөдөр” сонин мэдээлсэн байна. Тэднийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ММК компанийн гүйцэтгэх захирал, \”Ордос минхай” гэх компанийн хувь нийлүүлэгч Ли Цай Ян гэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, авто тээврийн хэрэгслийн татварыг багасгахын тулд дээрх хоёр нэр бүхий татварын байцаагч нарт хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогджээ.