2015.11.14, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3
ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР
ХӨХ МОРЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2015.11.14, Бямба гараг
- Наран ургах шингэх: 08.17-17.34
- Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, юу санасан хэрэг сэтгэлчилэн бүтнэ, шүтээн босгох, балгадыг босгох, тариалан тарих, худалдаа хийх, дэлгэрүүлэх үйлд хичээх хийгээд зөвшилцөх үйл хийгээд сүм, дуган, суврага босгох, мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно.