Өнгөрсөн шөнө Парис хотын долоон өөр газарт болсон зэвсэгт халдлагын улсмаас нийтдээ 150 орчим хүн амиа алдаад байна. Эдгээрээс 118 нь Батаклан хэмээх алдартай концертын танхимд амиа алджээ. Хамгийн багадаа 40 хүн Ле Камбож ресторан болон Ле Кариллон баар, Лес Холл дэлгүүрийн ойролцоо буудуулж амиа алдсан байна.
Үүнээс гадна Файдербын гудамж, Бомаршегийн өргөн чөлөө, Альбертын гудамжнуудад халдлагууд болжээ. Одоогийн байдлаар Парист 1,500 гаруй цэргийг дайчлаад байгаа юм. Америкийн Иглз нэртэй death metal хамтлагийн тоглолт Батаклан концертын танхимд болж байхад зэвсэгт этгээдүүд олон хүнийг барьцаалж, тэднийг нэг нэгээр нь буудаж байсан гэнэ.
Гэрчийн мэдүүлснээр зэвсэгт этгээд энэ хооронд буугаа гурван ч удаа цэнэглэж амжсан гэнэ. Үүнээс гадна Франц, Германы үндэсний хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт болж байсан State de France цэнгэлдэхийн ойролцоо нэг дэлбэрэлт болсон байна. Энэ нь амиа золиослогчийн хийсэн халдлага байсан гэдгийг эх сурвалжууд хэллээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Франц даяар онц байдал зарлаж бүх хилээ хаагаад байна.