Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, хальтиргаа гулгаа үүссэн тул 03:00 цагаас эхлэн нийслэлийн 6 дүүргийн 214 ажилтан 18 машинаар 92.4 тонн бодис, 131.6 тонн давсыг нийтийн эзэмшлийн зам талбайд цацлаа. Харин \”Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 207 ажилтан 22 машинаар 90.9 тонн бодис, 34 тонн давс, 396 метр куб элсийг Телевизийн эцсээс Баянхошуу, Жанцан, Хилчин 2 хотхон, Баруун дөрвөн замаас таван шар, Нисэх, Морингийн даваа, Сансар, Богд уулын арын зам, Нарны гүүр, Яармаг, Энхтайваны гүүр, Офицеруудын ордон, Долоон буудал, Хайлааст, Чингэлтэй зэрэг чиглэлд цацав гэжУлаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.