Энэ сарын 8-ны өдөр 200 тонн өвс ачсан 8 цуваа ачааны тэрэг
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн хатавч боомтоор Хятад улсын хилээр оржээ. Энэ
нь Хятад улс анх удаа Монголоос органик өвс импортлож буй явдал юм.
Хятадын Синьхуа болон Глобал таймс агентлагийн 11 дүгээр сарын
12-ны өдөр мэдээлэхдээ, Хятад улс бол ногоон хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч улс мөн
томоохон хэрэглэгч улс ю. Сүүлийн жилүүдэдуламжлалт тариалалтын аргачлал
өөрчлөгдөн байгаль экологийг хамгаалах үүднээс малын тэжээлийн зах зээл
дутагдалдорон өвсний үнэ нэмэгдэж өвсний аж ахуй эрхлэлт сэргэж байна. р Шилийн
Саяхан болсон Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн үеэр Шилийн гол аймаг болон Монголын
зүүн хэсгийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг хооронд ХАА-н салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх хэлэлцээр байгуулсан юм. Ингэснээр газар дээрхи нөөцийн үр
ашигтай хуваарилалт мал амьтан үржүүлгийн
салбарыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм. Монголын байгалийн өвсний экспорт
нь энэ салбар дахь Хятад, Монголын
хамтын ажиллагааны эхлэл юм. Шилийн гол аймгийн Засгийн газраас мэдээлснээр
одоогоор 9 ААН Монголын талыг заагласан өвсний талбайд өвсний аж
ахуй эрхэлж 100 гаруй мянган тн өвс бэлтгээд байна. Цаашид жил бүр 400 мянган тонноос
дээш өвс бэлтгэн импортлохоор төлөвлөж байгаа гэсэн байна. Өвсний талбай бол
нэгэн төрлийн нөхөн сэргээгдэх нөөц. Энэ салбар дахь хамтын ажиллагаа бол Монгол улсад эдийн засгийн, Хятад улсад органик малын тэжээл болж буй харилцан
нөхсөн хамтын ажиллагаа юм.ӨМӨЗО-ны ХААИС-ын хүмүүнлэг,
нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Гай Жи Ий \”Хятад, Монгол сайн хөрш, сайн түнш Хоёр талын урт хугацааны харилцан хожсон хамтын ажиллагааны үндэс нь давуу талаа харилцан нөхсөн худалдаа юм, мөн Монголын тал
хээрийн экологийг хамгаалахад анхаарлаа хандуулна\” гэлээ.