\”Россия” телевиз Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг олон талаас нь харуулсан бүтэн цагийн нэвтрүүлэг бэлтгэн өнгөрсөн ням гарагт Москвагийн цагаар 22:20 гарсан юм. \”Россия-Монголия: год без виз” буюу \”Орос, Монгол улс: Визгүй зорчсон нэг жил” нэвтрүүлгийн хөтлөгчөөр сэтгүүлч Сергей Брилев, Татьяна Наумова нар ажиллажээ. Энэ нэвтрүүлэг Монгол Улсын дэлхийн нийтэд зөвөөр сурталчиллаа хэмээн иргэд дүгнэж байгаа билээ.