УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны эхнэр
Д.Булганыг өнгөрсөн баасан гарагийн шөнө цагдаагийн байгууллагаас саатуулсан
билээ.
Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд шаардлагатай бол
хугацааг сунгах тухай яригдаж байсан.
Тэгвэл саатуулах
хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна. Энэ нь
Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэсэн үг ажээ. Мөн мөрдөн
байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин хоёр
сар хорьж шалгаж магадгүй гэнэ.

Д.Булганыг
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтний талаар худал мэдээлэл өгсөн хэмээн
буруутгаж байгаа гэх албан бус мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, түүнийг өнгөрсөн 17
жилийн хугацаанд \”С.Зоригийн амь насыг эрэгтэй, эмэгтэй хоёр хөнөөсөн” гэсэн
худал мэдүүлгийг өгч, улмаар эл хэргийн илрэлтэд саад болсон хэмээн
буруутгаж буй гэх. Мөн С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор Эрдэнэтээс 40 гаруй насны хоёр
эрэгтэйг сэжигтнээр баривчилсан гэх мэдээлэл ч тархаж байна.