Орон нутгийн
замд автын багагүй гарч олон хүн барсныг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын овоо гэх
газар Дорнод аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан \”Nissan” маркийн автомашин
онхолдож жолооч Э /эрэгтэй 23 настай/, Өлзийт тосгоны харъяат Ж /эрэгтэй 54 настай/, М /эрэгтэй 40 настай/, О /эрэгтэй 4 настай/ нарын дөрвөн
хүн нас баржээ. Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын \”Охин хөтөл” гэх газар \”Land cruiser-100” маркийн автомашин
онхолдож, жолооч болох тус аймгийн харьяат Е /эрэгтэй 25 настай/ эмнэлэгт
хүргэгдэж ирээд нас барсан
байна. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын \”Дунд халзан” гэх газар
\”Майти” маркийн автомашин уулын уруу онхолдсоны улмаас Г, Ц, О, Б, Б
нарын таван хүн газар дээрээ амиа алдсан бөгөөд эдгээр хэргийг цагдаагийг байгууллага шалгаж
байгаа аж.