АНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин
Э.Минжинсор тоглолтоо хийхээр болжээ. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Та удахгүй хийх гэж буй тоглолтынхоо талаар
мэдээлэл өгнө үү?
-Би тоглолтоо энэ сарын 28-нд \”Full, the
different” клубт хийхээр болсон. Тоглолтынхоо үеэр хит болсон монгол долоон
дуунаас гадна гадаадын ковер уран бүтээлээ дуулна.
-Тоглолтод өмнө нь таньтай хамтран уран бүтээл
туурвиж байсан дуучдаас хэн хэн ирэх вэ?
-Дуучин Ж.Чингис, Р.Номин-Эрдэнэ нар ирнэ. Мөн
тоглолт үзэхээр олон дуучин ирнэ гэсэн. Тэгэхээр тэднээс ч дуулж магадгүй юм.
-Та дуучин Ж.Чингистэй хамтран дуулж, үзэгчдээс
өндөр үнэлгээ авч байсан. Энэ удаагийн тоглолтдоо тэр үед дуулж байсан дуунуудаасаа
дуулах уу?
-Бид хоёр \”Дөрвөн улирал хоёр амраг” дуугаа
дуулна. Энэ дуу олон хүний сэтгэлд нийцсэн.
-Тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ зориулж гэнэтийн
бэлэг бэлтгэсэн үү?
-Би дуугаа англи, франц хэлээр дуулна. Энэ нь
гэнэтийн үйл явдал юм уу даа. Харин арванхоёрдугаар сард хоёр шинэ уран бүтээл
гаргахаар бэлтгэж байна.
-Шинэ жилийн сэдэвтэй дуу юу?
-Амьдрал, хайр сэтгэлийн сэдэвтэй дуунууд бий.
-Та АНУ-д нэлээд хэдэн жил ажиллаж, амьдарч
байгаад ирсэн. Хэсэг хугацааны дараа буцаж явах бодол бий юү?
-АНУ руу буцаж явахгүй. Одоо Монголдоо амьдарна.