ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын
Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ХАХА-ны дарга А.Бортников, Зэвсэгт хүчний
жанжин штабын дарга В.Герасимов, Гадаад хэргийн сайд С.Лавров, Гадаад тагнуулын
албаны дарга М.Фрадко зэрэг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлыг хангах чиг үүрэг
бүхий гол хүмүүс Кремльд өчигдөр
/2015.11.17/ цугларчээ.
Египетэд сүйрсэн онгоц алан
хядах үйл ажиллагаа байсан гэж албаны хүн
дүгнэв.
Путин ихэд уурсан \”Зүрх сэтгэлд асгарсан
нулимсаабид арчихгүй. Энэ нулимс хэзээ ч хатахгүй. Гэсэн хэдий ч
бид гэмт этгээдүүдийг олж яллахдаа л яллана. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусах
тухай ойлголт энд байхгүй, хэн хэн үйлдсэнийг хүн нэг бүрээр нь ширхэгчлэн
тогтоо. Хаана очиж нуугдах бололцоотой, тэр газрыг нь нэгд нэггүй самна. Энэ
дэлхийн хаана ч байсан хамаагүй олж, амсах ёстой зүйлийг нь амсуул. Сирид
байгаа манай цэргийн нисэх хүчин ажлаа зүгээр нэг үргэлжлүүлэх бус, эрс
эрчимжүүлэх хэрэгтэй. Өшөө авалт зайлшгүй гэдгийг гэмт этгээдүүдийн орой руу нь
ортол, тийм хэмжээнд эрчимжүүл”хэмээн үүрэгдэв.
Амар