ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон юм. Тэгвэл уг хугацаа нь өнөөдөр дуусч байгаа аж.
Гэвч түүний өнөөдөр батлан даалтад гаргах бус харин цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Тодруулбал, дөнгөж сая шүүхийн шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч, шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй байна.
Амар