Буриадын Улаан-Үд хотоос Америкийн Нью-Йорк хотод амьдарч буй М.Ариун хэмээн Монгол охин ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоороо хүзүүний зүүлт хийдэг бөгөөд өдгөө нэлээд эрэлттэй болжээ. Гар аргаар үйлдвэрлэсэн энэхүү бүтээлүүдээ тэрбээр \”Made in Mongolia” хэмээн танилцуулдаг бөгөөд хуучны хэв маягтай ч шинэ зүүлтүүдийг нь сонирхох хүмүүс нэмэгдсээр байгаа ажээ. Ялангуяа Америкийн индианчууд түүний бүтээлийг нэлээд худалдан авдаг гэнэ. Ямартай ч, барууны өндөр хөгжсөн энэ мэт оронд эрт нүүдэлчдийн соёлын бүтээлүүд борлуулалт сайтай байдаг аж.