Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт \”Барилга мега стор”-д Монголын урлагийн музейн нээлтээ хийлээ. Урлагийн бүтээлийг дээдлэгч, цуглуулагч Должидийн Батбаярын санаачлан
Монголын урлагийн музейн нь \”Од” галерейтэй. Музейн энэ хэсэг нь Монголын болон гадаадын зураачид, цуглуулагчдад бүтээлээ олны хүртээл болгох сайхан боломжийг олгох юм. Үзэгчдэд үнэгүй үйлчлэх энэ танхимд уран бүтээлчид цугларч, үзэгчид ая тухтай саатан урлагийн талаар ном товхимолыг үзэж, уулзалт, лекц зохион байгуулж болно. Монгол урлагийн түүхийн толь болсон тус музейд морилон саатсан хэн бүхэн урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй сонирхолтой үзмэрүүдтэй танилцах юм.