Өчигдрөөс буюу 11 дүгээр сарын
23-наас ОХУ-ын Чита хотод Монгол, Оросын Засгийн газар хоорондын худалдаа,
эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан
эхэлсэн байна. Тус хуралдаан хоёр өдрийн тус үргэлжлэх юм. Манай улсаас Гадаад
хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаныхан оролцож байгаа аж.
Тэгвэл энэхүү хуралдааныг ОХУ-ын
хэвлэлүүд арай өөрөөр бичиж байна. Тодруулбал \”Монгол Улсын тал ОХУ-аас нэг
тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах зорилготой” гэж бичиж байгаа аж. Мөн
Монголын төлөөлөгчдийн өгсөн мэдээллээр энэ удаагийн худалдаанаар зээлийн
хэмжээг ярилцаж, тохиролцох бодолтой байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Монгол Улс БНХАУ-аас нэг тэрбум ам.доллар авахаар болж
хуулийн төслөө УИХ-д өргөн бариад байгаа. Мөн Энэтхэг улсаас ч энэ хэмжээний
зээл авахаар болсон. Тэгвэл ОХУ-аас ч мөн адил нэг тэрбум ам.долларын зээл
тусламж авах гэж байгаа бололтой юм.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Монгол Улсын өрийн тааз гээч
зүйл утгаа алдаж, ирэх жилүүдэд Монголчуудын төлөх өрийн хэмжээ улам л нэмэгдэх
нь дээ.
Амар