Үндэсний лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд өрсөлдөөнтэй өрнөж байгаа бөгөөд дараагийн тоглолт маргааш МҮЭСТО-д болно.
Тус цувралын хоёр тоглолт өнгөрсөн пүрэв гарагт МҮЭСТО-нд тун сонирхолтой боллоо. Эхний тоглолт ширүүхэн болж Ховд- Шонхорууд баг эцсийн мөчид 118:115-аар хожил байгуулж цувралыг тэргүүлж байв. Харин цувралын хоёр дахь тоглолт заал дүүрэн үзэгчидтэй эхэлсэн юм. Тоглолтын эхнээс тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн хоёр багийн тоглолтод Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105:102-оор хожлоо.
Дайчид багийн үндэсний шигшээ багийн хослол гайхалтай байж ОУХМ Г.Баттөр 35 оноо, 8 самбар, ОУХМ Б.Билгүүн 26 оноо, 8 самбар авсан. Харин багийн бусад тоглогчид жигд байсангүй. Ховд- Шонхорууд багаас BJ Young 28 оноо, 6 самбар, 9 оновчтой дамжуулалт, Ц.Отгонжаргал 22 оноо, 4 самбар, 71 хувийн довтолгоо хийж тоглолтыг өндөрлүүлэв. Мөн Г.Цэнгүүнбаяр 19 оноо, 11 самбар, Э.Дөлгөөн 15 оноо, 16 самбар авлаа. Өмнөх тоглолтод 81:40-өөр самбартаа илүүрхсэн Шонхорууд энэ тоглолтод 64:55-аар мөн л самбартаа илүү байж чадлаа.