С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчилж, ШШГЕГ-ын
харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Гэвч түүнийг ямар хэргээр
саатуулсан нь одоо ч тодорхойгүй л байсаар байна. Анх хэвлэлүүд түүнийг
баривчилснаар 17 жилийн өмнөх айдас төрүүлэм аллагын нууц тайлагдах нь гэж
таамаглан бичиж байлаа.
Гэвч Д.Булганыг энэ хэргээр бус харин хар тамхины хэрэгт
холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Шүүхээс Д.Булганыг үргэлжлүүлэн 14 хоног
саатуулах шийдвэр гарсан. Гэвч хуулийнхан тайлбар өгөхөөс татгалзсаар байна.
Харин зарим эх сурвалжууд Д.Булганыг хар тамхины хэргээр
шалгаж байгаа нь үнэн гэж мэдээлж байна. Гэхдээ Д.Булганы хавтаст хэрэг дээр \”маш нууц\” гэсэн тамга дараастай байгаа учраас үнэн зөв мэдээлэл өгөх албан
тушаалтан олдохгүй л байна.
А.Аюуш