Канадын Калгари хотноо өнгөрсөн амралтын өдөр өндөрлөсөн тэшүүрийн спортын \”Дэлхийн цом\”-ын тэмцээний үеэр 1500
метрийн дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Энэхүү рекордыг АНУ-ын тамирчин Британи Боу 1 минут 51.59 секундэд туулж, шинэ дээд амжилтын эзэн болсон байна.
Үүнээс өмнө Канадын тамирчин Синди Классен 2005 оны 11 дүгээр сарын 20-нд энэ зайг 1 минут 51.79 секундэд туулж, дээд амжилтыг тогтоож байжээ. Харин тус зайн \”Дэлхийн цом\”-ын тэмцээний дэд байрт АНУ-ын Xизер Ричардсон 1 минут 52.27 секундэд туулсан амжилтаар орсон бол хүрэл медалийг 1 минут 54.18 секундэд барианд орсон Чехийн тамирчин Мартин Сабликов хүртжээ.
эх сурвалж: bolod.mn