Орц: 2-3 хүнд
Хаш 2ш
Амтат чинжүү 2ш
Халуун чинжүү 1ш
Улаан лооль 2ш
Сонгино 1 булцуу
Сармис 4 хумс
Ургамлын тос 0,5 халбага
Яншуй, базилика
Нунтагласан шафран
Хмели-сунели буюу гүрж “таван халуун”
Давс
Хар перц
Аджапсандал (აჯაფსანდალი) Хашыг хөндлөнгөөр нь 4 хэсэгт хуваагаад дараа нь тууш 1 см-ийн зузаантайгаар хэрчээд чулуун давсаар давсалж шүүрэн шанага дээр 20 минут орчим байлгаж илүүдэл шүүсгүй болгоно.. Улаан лоолийг сармисны хумс хэлбэрээр хэрчиж буцалсан усанд 2 минутын турш сойгоод хүйтэн усанд сэлгэж гадар хэсгийг нь нарийн хэрчинэ. Сонгиноо хальсалж хагас саран хэлбэртэй хэрчинэ. Чинжүүгээ 4 хэсэг болгон хувааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Халуун чинжүүгээ нарийхан хэрчинэ. Сармисаа няцлаж жижиглэн хэрчинэ. Ширмэн хайруулын тавганд тос хийж сайтар халаагаад хашаа 2 талаас нь шараад вааранд хийнэ. Үүний дараа дунд зэргийн гал дээр сонгиноо шарж перц, 1-2 минутын дараа улаан лооль, шафран, амлагч ногоонуудаа хийж 5 минутын дараа хашаа хийж хутгана. Дээрээс нь давс, хар перцээ цацаж сармис базиликаас бусад амтлагчаа хийж хутгаад таглаж зөөлөн гал дээр 5-10 минут байлгаад базиликаа нэмж галаас авж тагтай чигээр нь 5 минут байлгаад таваглана.
Сайхан хооллоорой!