Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт нээжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилгэгийг Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлснээс хойших гэрээний төлөвлөгөө бусад үр дагавар бүхий баримт бичгүүдтэй холбоотой асуудлаар хэргийн бүртгэлт нээсэн байна. Одоогоор холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллээ.