“Содура” уран сайхны киноны Аяанагийн дүрээр үзэгчдэд танигдсан М.Оюунсүрэн өнгөрсөн ням гарагт The Voice of Mongolia-ийн тайзыг доргиосон. Түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг дуу хоолой энэ удаад дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан бөгөөд Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр шүүгчийг сонгосон. М.Оюунсүрэн .2010 он КУДС-ын жүжигчний ангийг төгссөн тэрээр 2015 онд “Содура” кинонд гол дүр бүтээж байжээ. Тэр зөвхөн жүжиглээд зогсохгүй 2011 оноос дуучны гараагаа эхэлж 7 хүний бүрэлдэхүүнтэй охидын “Солонго” хамтлагийн гоцлол дуучнаар сонгогдон ажиллаж эхэлсэн байна.