Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар Испани Улсад зохиогдож буй ОУАХ-ны ээлжит чуулганаар тус байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулжээ.
Ц.Сүхбаатар нь дипломат салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөх, мөн Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан. Мөн Хууль зүйн дэд сайдын албыг хашиж байсан улс төрч юм.