Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болж байна. Өнөөдөр үргэлжлэх зөвлөгөөний үеэр Азийн хөгжлийн банк, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох юм. Тус төслийн хүрээнд Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд холбогдоогүй сум, багийг холбож дуусгах, эмнэлгүүдэд цахим бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх систем бий болгох зэрэг иргэн бүрийг тэгш байдлаар бүртгэлийн үйлчилгээнд хамруулах томоохон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.